БлогСудалгаа

Монгол хоолойн шинэ хувилбар

Тоо, огноо, гадаад нэрийг илүү байгалиар уншдаг болсон шинэ хоолой.

Бичсэн
Raptora баг
Нийтэлсэн

Унших хугацаа 3 минут

Монгол хэлээр ярих хоолойн шинэ хувилбарыг бүх агент дээр нээлээ. Хамгийн том ялгаа нь ярианы хэмнэл: өгүүлбэр дундаа зогсох, дуугаа өргөх нь бодит ярианд ойртсон.

Тоо, огноо, нэр

Утасны дугаар, дансны дугаар, огноог урьд нь цифрээр нь салгаж уншдаг байсан. Одоо хүн ярьдаг шигээ бүлэглэж хэлнэ. Гадаад нэр, брэндийн нэрийг мөн адил.

Танай агент дээр юу хийх вэ

Шинэ хоолой тохиргооны хоолойн жагсаалтад нэмэгдсэн. Сонгоод хадгалахад дараагийн дуудлагаас эхлэн ажиллана. Хуучин хоолой хэвээр байгаа тул хүсвэл буцаана.