Бидний тухай
Хиймэл оюун ухааныг өдөр тутмын ажилд
Raptora байгууллагын ажлын урсгалд AI агент нэвтрүүлдэг. Зорилго нь энгийн: цаг, зардал, хүний нөөцийг хэмнэж, бизнесээ өсгөхөд тань илүү их боломж гаргах.
AI технологи хурдацтай хөгжиж байгаа ч компани бүр бүхнийг өөрөө судалж, хэрэгжүүлэх шаардлагагүй. Бид хэрэгжүүлж, та үр дүнг нь шууд ашиглана.
Бидний зарчим
Бидний баримталдаг дөрвөн зарчим
Байгууллагын хэмжээ хамаарахгүй
Гурван хүний багаас мянган ажилтантай байгууллага хүртэл, бүгд нэг платформ ашиглана. Эхлэхийн тулд том төсөл, тусдаа баг шаардлагагүй.
Цаг, зардлаа хэмнэнэ
Давтагддаг ажлыг агент хариуцна. Хүн шийдвэр гаргах, харилцагчтай харилцах ажилдаа анхаарна.
Шинэ технологийг шууд ашиглана
AI технологи өдөр бүр хөгжиж байна. Шинэ модель, шинэ боломжуудыг бид платформдоо нэвтрүүлж, та шууд ашиглана.
Алхам алхмаар өргөжүүлнэ
Нэг ажлаас эхэлж, шаардлагатай бол дараагийн ажлын урсгал бүрт агент нэмнэ. Ингэснээр байгууллага бүхэлдээ аажмаар шинэчлэгдэнэ.
Монголын бизнес, нийгэмд хиймэл оюун ухааныг ойртуулах
Дэлхийд шинээр гарч буй боломжийг хоцорч биш, эрт ашиглах ёстой гэж бид үздэг. Тиймээс шинэ технологийг ойлгомжтой, хэрэгжүүлэхэд бэлэн байдлаар хүргэнэ.
Компани бүр илүү бүтээмжтэй болох тусам нийгэм бүхэлдээ урагшилна. Бид өөрчлөлтийг эндээс эхлүүлж байна.
- Үүсгэн байгуулагдсан
- 2025
- Бүтээгдэхүүн
- AI агент